MongolianEnglish (United Kingdom)

Бүрэлдэхүүн хэсэг C. УННМ-ийн үндэсний төлөвлөгөө боловсруулах

E-mail Print PDF

C-1. Усны салбарын байгууллагуудын бүтэц, зохион байгуулалт, үүрэг, үйл

ажиллагаанд дүн/задлан/ шинжилгээ хийх

Усны менежментэд оролцож байгаа “Байгууллагуудын үүрэг, үйл ажиллагааны задлан шинжилгээ”-нд /Actor analysis/ төслийн Зөвлөх үйлчилгээг үзүүлж буй Нидерландын вант улсын “Royal Haskoning” компаний боловсруулсан “МИМАТ” программ хангамжийг ашиглаж байгаа талаар 2009 оны үйл ажиллагааны тайланд дурьдсан.

Энэ ажлыг 2009 оны эхний хагас жилд хийж дуусгахаар төлөвлөсөн нь тухайн ажлыг хийхэд ямар цаг хугацаа, хэр их мэдээ мэдээлэл, хүн хүч шаардагдахыг бодитойгоор тооцоолоогүй, мөн ашиглахаар сонгосон “МИМАТ” программ хангамжийг Монголын нөхцөлд зүгшрүүлэн ажиллуулахад ямар цаг хугацаа орох, ямар бэрхшээл хүндрэл гарах, түүнийг яаж шийдвэрлэх талаар урьдчилан хэлэх боломжгүй байсан зэрэг шалтгааны улмаас энэ төлөвлөлт нь бодитой биш болсныг ажлын явц харуулж байна.

2010 оны 6 дугаар 30-ны байдлаар “МИМАТ”-ын мэдээллийн сан үүсгэх ажлын сүүлийн хэсэг буюу усны менежментэд оролцогч байгууллагуудын санхүүгийн болон хүний нөөцийн талаарх мэдээ мэдээллүүдийг бүрдүүлэх, тэдгээрт үнэлгээ өгөх ажил дуусаагүй байна. Энэ ажлыг төслийн Үндэсний зөвлөхийн оролцоотойгоор цаашид хийж 2010 оны 11 дүгээр сарын 15 гэхэд дуусгахаар төлөвлөж, Үндэсний Зөвлөх багийн Бүтэц, зохион байгуулалтын Зөвлөх Ш.Ганзоригоор ахлуулсан 6 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ажиллаж байна.

С-2. УННМ-ийн үндэсний төлөвлөгөөний зорилго, зорилтууд, шалгуур

үзүүлэлтүүдийг тодорхойлох

УННМ-ийн үндэсний төлөвлөгөөний зорилго, зорилтууд, шалгуур үзүүлэлтүүдийг тодорхойлох ажлын хүрээнд эрхэм зорилго болон 4 зорилгыг тодорхойлж төслийн үндэсний болон зөвлөх багийн хамтарсан хэд хэдэн хэлэлцүүлгээр хэлэлцэж тохирсон. Харин зорилтууд, шалгуур үзүүлэлтийг тодорхойлох ажил төслийн багийн хүрээнд урьдчилсан байдлаар хийгдсэн. Хавсралт 1-ээс үзнэ үү. УННМ-ийн эрхэм зорилго, зорилго, зорилтууд болон шалгуур үзүүлэлтүүдийг төслийн удирдах зөвлөл болон холбогдох талуудад танилцуулж, хэлэлцэн зөвшилцөх ажлыг 2010 оны сүүлийн хагас жилд зохион байгуулна.

C-3. Тулгамдсан асуудлуудыг тодорхойлох, сурталчилгааны ажил явуулах

2009 онд усны салбарын тулгамдсан асуудлуудыг судалгааны хэсэг тус бүрээр урьдчилан тодорхойлж дэлгэрэнгүй жагсаалт гаргаж төслийн багаар хэлэлцсэн. Харин үндэсний хэмжээнд тулгамдаж буй асуудлууд, үндэсний төлөвлөгөө боловсруулахад анхаарах тулгамдсан асуудлуудыг холбогдох бүх талуудын оролцоотойгоор нарийвчлан тогтоож, ач холбогдолоор нь эрэмбэлэх ажил эхлээгүй байна. Усны бохирдол, хомсдол, ус ашиглалттай холбоотой зөрчил, усны зохисгүй үрэлгэн хэрэглээ, усны үнэ тариф, бохир ус цэвэрлэгээний асуудал, малчдын болон гэр хорооллын ус хангамжийн хүрэлцээгүй байдал, ундны усны чанар, Усны тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй, Сав газрын зөвлөл байгуулагдаж ажиллах хууль эрх зүйн орчин дутагдалтай байгаа зэрэг усны салбарт тулгамдсан олон асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэхэд УННМ чухал болохыг олон нийтэд сурталчилан ойлгуулах ажлыг төслийн В-1 үйл ажиллагааны хүрээнд болон БОАЖЯ, Усны газартай хамтран олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл /Телевиз, сонин хэвлэл/-ээр явуулж байна.

C-4. Мэдээ, мэдээлэл цуглуулах, дүн шинжилгээ/анализ хийх

УННМ-ийн үндэсний төлөвлөгөө боловсруулахад шаардагдах судалгаа шинжилгээ

Усны нэгдсэн менежмент

http://www.cagrimuh.com

Гадаргын ус

Газрын доорх ус

Усны чанар экологи

Газар ашиглалт

Ус ашиглалт

Усны барилга байгууламж

Нийгэм эдийн засаг гэсэн чиглэлээр хийгдэж байна

Хууль эрх зүйн орчин

Одоогоор судалгаанд шаардагдах мэдээ, мэдээлэл цуглуулах ажил голлон хийгдэж гадаргын ус (бүх саваар жигд), газрын доорх ус (Онон, Хэрлэн, Буйр нуур-Халхгол, Умард говь), усны чанар экологи (Онон, Хэрлэн, Буйр нуур-Халхгол (Онон, Хэрлэн), газар ашиглалтын (Онон, Хэрлэн) чиглэлээр судалгааны ажил хийгдэж байна.

C-5. Программ хангамж ба анализ

Гадаргын усны судалгаанд HYMOS, RIBASIM, HBV, усны чанар экологи болон газар ашиглалтын судалгаанд Arc GIS, Dig/GIS-г ашиглаж байгаагийн зэрэгцээ усны чанар, экологийг үнэлэх индекс боловсруулан ашиглаж байна. Мэдээллийн санг Postgre SQL программ хангамжийг ашиглан боловсруулж байна. Мөн нийгэм эдийн засгийн анализ хийх модель сонгон ашиглаж байна. Газрын доорхи усны нөөцийн үнэлгээ хийх арга зүй боловсруулж төслийн багаар хэлэлцүүлэн ашиглаж байна.

C-6-аас С-9-д хийгдэх ажил хараахан эхлээгүй байна. Төслийн үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу С-6, С-7 нь 2010 оны сүүлийн хагас жилээс, С-8, С-9 нь 2011 оноос эхлэнэ.

C-10. Холбогдох талуудын үндэсний хэмжээний хэлэлцүүлэг

Тайлангийн хугацаанд үндэсний хэмжээний хэлэлцүүлэг хийгээгүй. Харин гадаргын ус, газрын доорхи ус гэх мэт бусад хэсгийн салбар хоорондын хэлэлцүүлгийг тухай бүр хийж байна.

Last Updated ( Thursday, 18 July 2013 08:27 )
 

Бүрэлдэхүүн хэсэг B. Усны хэрэг эрхлэх газрыг бэхжүүлэх

E-mail Print PDF

В-1. Усны менежментийн төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах

Төслийн хүрээнд боловсруулан гаргах УННМ-ийн үндэсний болон Орхон-Туул голын сав газрын менежментийн төлөвлөгөөг нийгэм, эдийн засгийн шинэ хандлагуудтай уялдуулан нэмэлт өөрчлөлт оруулж байх ажил хийгдэх ёстой бөгөөд төслийн үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу энэ ажил 2012 оноос эхэлнэ.

В-2. Усны нөөцийн үнэлгээ хийх аргачлал боловсруулан гаргах

Усны нөөцийн үнэлгээний аргачлалын гарын авлага боловсруулах ажлын хэсэг 2010 оны 4 сарын15 –ны өдөр байгуулагдан ажиллаж байна. Ажлын хэсэг дотроо гадаргын ус, газрын доорх ус, усны чанар-экологи, нийгэм эдийн засаг гэсэн 4 хэсэгт хуваагдан ажиллаж байна. Тайлангийн хугацаанд эхний гурван хэсэг 2-3 удаа хуралдаж ажил үүргийн хуваарилалт хийгдсэн. Мөн гадаргын болон газрын доорх усны хэсэг холбогдох талуудыг (БОАЖЯ, УЦУХ, ГЭХ, ШУТИС болон бусад) оролцуулсан өргөтсөн ярилцлагыг зохион байгуулсан. Энэ ярилцлагаар гарын авлагад орсон мэргэжлийн үг хэллэгийн тайлбар гаргах нь чухал гэж үзсэн бөгөөд үг хэллэгийн тайлбарыг хавсралтаар оруулах болсон.

В-3. Усны нөөц, чанарын мониторингийн сүлжээ байгуулах

Төслийн хүрээнд Орхон-Туулын сав газрын гадаргын усны сүлжээг доорх чиглэлээр өргөжүүлэн, бэхжүүлэх саналтай байна. Үүнд:

- Сүлжээний орон зайн нягтралыг нэмэгдүүлэх буюу шинээр харуул байгуулах

- Одоогийн сүлжээ дэх тулгуур харуулуудыг бэхжүүлэх

- Ажиглалт хэмжилтийн сүлжээний цаг хугацааны нягтралыг сайжруулах зэрэг багтана.

Сүлжээний орон зайн нягтралыг нэмэгдүүлэх буюу шинээр харуул байгуулах: Энэ чиглэлээр Туул-Заамар, Бороо-Борнуур, Орхон-Өлзийт зэрэг 3 харуулыг шинээр байгуулах;

Тулгуур харуулуудыг бэхүүлэх: Сав газрын усны нөөцийг үнэлэхэд ач холбогдолтой, олон жилийн тасралтгүй ажиглалт хэмжилт бүхий Орхон-Орхон сум, Туул-Босгын гүүр, Туул-Улаанбаатар зэрэг тулгуур харуулыг орчин үеийн ажиглалт хэмжилтийн төхөөрөмж, багажаар сайжруулан төхөөрөмжлөх;

Ажиглалтын сүлжээний цаг хугацааны нягтралыг сайжруулах: Жижиг гол, голын эхэнд усны горим өөрчлөлт ихтэй, өнөөгийн ажиглалтын багаж болон технологи нь үерийн их өнгөрөлтийг барьж хэмжихэд учир дутагдалтай хийгээд усны үерээс сэргийлэх болон бусад зориулалтаар хэмжилтийн давтамжийг нягтруулах шаардлага бий. Иймд Сэлбэ, Тэрэлж, Орхон болон Туул голын эхэнд усны түвшин хэмжих автомат бага төхөөрөмж суурилуулж, мэдээг шуурхай дамжуулах хэрэгслээр хангах ажил төлөвлөгдөж одоогоор байрлалыг сонгож газар дээр очиж үзэх болон багаж төхөөрөмж сонгох зэрэг бэлтгэл ажил хийгдсэн. Харин харуул байгуулах болон шинэчлэн тоноглох ажил эхлээгүй байна.

УЦУХ-ийн газрын доорх усны мониторингийн цөөхөн хэдэн харуулыг эс тооцвол газрын доорх усны мониторингийн сүлжээ байхгүй байна. Төслийн хүрээнд 15 цооног байгуулах ажлын төлөвлөгөө гаргаж байршлыг сонгосон. Нэг цооног гаргахад шаардагдах төсвөөс харахад 17 цооног гаргах боломжтой байгаа учир 15 биш 17 цооног гаргахаар төлөвлөж байна.

2010 оны 7 сарын 20-нд хийсэн Удирдах зөвлөлийн хурлаар сонгосон байршлыг дахиж харж үзэх шаардлагатай гэсэн санал гарсны дагуу төлөвлөсөн байршлыг дахин хэлэлцэх шаардлага гарч болзошгүй. Одоогоор тоног төхөөрөмжийн сонголт хийгдээгүй байна. Учир нь мониторингийн цооног байгуулах байршил эцэслэн шийдэгдээгүй байгаа тохиолдолд төлөвлөсөн бүх цооногт ижил төхөөрөмж суурилуулах нь оновчтой биш байж болох талтай.

Мөн цооног гаргах болон ажиглалтын байр барих ажил гүйцэтгэх компанийг сонгон шалгаруулах материалыг боловсруулаад байна.

В-4. Усны үнэ тарифын тогтолцоог боловсронгуй болгох

http://www.steamrollerrocks.com

Энэ ажлын хүрээнд хийх одоо мөрдөгдөж байгаа, үнэ тариф, үндэсний болон олон улсын туршлага судлах, мэдээ мэдээлэл боловсруулах болон хөдөө орон нутагт ажиллах зэрэг ажлыг хийж дууссан бөгөөд энэ хэсгийн эцсийн үр дүн болох “Усны үнэ тарифийг тооцох аргачлал” нэртэй гарын авлага гаргах ажил эхлээд байна. Гарын авлага гаргах ажлын хэсэг Усны газрын дарга Ц.Бадрахын 4 сарын 22-ны өдрийн тушаалаар байгуулагдан 3 удаа хуралдаж гарын авлагын агууллагыг тохиролцож ажил үүргийн хуваарилалт хийгдээд ажиллаж байна. Гарын авлага нь

Усны үнэ, тарифийг тооцох нийтлэг үндэслэл

Усны нөөц ашигласны төлбөрийг тооцох аргачлал

Ус бохирдуулсны төлбөрийг тооцох аргачлал гэсэн 3 бүлэгтэй байхаар тогтсон.

В-5. Хаягдал бохир усны стандарт боловсруулах

Энэ ажил Усны газрын хийх ажил үүргийн нэг бөгөөд төслийн хүрээнд хамтран гүйцэтгэхээр төлөвлөсөн. Холбогдох стандарт, үйлдвэрийн хаягдал бохир ус болон цэвэрлэх байгууламжийн өнөөгийн ажлын түвшин техникийн судалгааг Орхон-Туул голын сав газраар хийж дуусгасан. Хаягдал бохир ус MNS 4943:2000 стандартыг шинэчлэн боловсруулах ажлын хэсэг БОАЖ-ын сайдын 2010 оны 3 сарын 12–ны өдрийн тушаалаар байгуулагдаж 5 удаа хуралдсан. Стандартын эхний төсөл гарч одоо засаж сайжруулах ажил хийгдэж байна.

B-6. Мэдээллийн сангийн менежмент

Мэдээллийн санд мэдээ, мэдээлэл оруулах 44 төрлийн хүснэгтийн бүтэц загварыг монгол, англи хэлээр хийж бэлтгээд байна. Одоогоор төслийн хүрээнд цуглуулсан мэдээ, мэдээллийг санд оруулсан бөгөөд Усны газарт байгаа мэдээ, мэдээллийг санд оруулах ажлыг Усны газрын Усны кадастр, мониторингийн хэлтэс өөрсдийн үйл ажиллагаатай уялдуулан цаг тухайд нь хийж байхаар тохиролцсон. Мэдээллийн санг ашиглах заавар, гарын авлага боловсруулах ажил 2010 онд хийхээр төлөвлөгдсөн боловч эхлээгүй байна.

B-7. Мэдээллийг ашиглах боломжийг бүрдүүлэх

Усны газрын мэдээллийн санг хэрхэн ашиглах, мэдээ мэдээллийг олон нийтэд хүргэх хэлбэрийг тодорхойлсон зөвлөмж, гарын авлага гаргах ажил хийгдэх ёстой бөгөөд энэ ажил тайлангийн хүрээнд төлөвлөсөн боловч хийж эхлээгүй байна.

B-8. Мэргэжлийн байгууллагуудыг дэмжих

Усны газрыг бэхжүүлэх, Орхон, Туул голын Сав газрын зөвлөл байгуулж мэргэжлийн удирдлагаар хангах, Усны газрын болон СГЗ-ийн ажилтнуудыг УННМ-ийн сургалтанд хамруулах зэрэг ажил хийгдэх ёстой.

2010 оны 3 дугаар сарын 11-12-нд “Туул голын усны менежмент” хэлэлцүүлэг зохион байгуулсан. Хөтөлбөрийг хавсаргав. Энэхүү хэлэлцүүлгийн зарыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр нээлттэй зарлаж Туул голын савд багтах орон нутгийн төлөөлөгчдийг урилгаар оролцуулсан. Хэлэлцүүлэгт холбогдох талуудын 140 гаруй төлөөлөгч оролцож Туул голын СГЗ байгуулах, сав газарт тулгамдаж байгаа асуудал, сав газрын зөвлөлийн дүрмийн төслийг хэлэлцсэн. Туул голын сав газрын зөвлөлд аймаг, нийслэл, төрийн болон төрийн бус байгууллагаас нэр дэвших гишүүдийн тоог хэлэлцэж тохиролцсон.

B-10. Олон нийттэй харилцах, мэдээлэл сурталчилгааг нэмэгдүүлэх

Ажил төлөвлөгөөний дагуу хийгдэж байна.Тайлангийн хугацаанд ХААН Банктай хамтран “Усаа хэмнэе” уриа бүхий Монгол орны усны нөөц, ашиглалт, хамгаалалтын талаар болон усны тухай мэдлэг мэдээллийг олгох 1 сарын аяныг тухайн байгууллагын нийт салбаруудад ажиллаж буй 3500 гаруй ажилчдын дунд зохион байгуулсан. БГДүүргийн 57-р цэцэрлэг нь уг хөтөлбөрт хамрагдаж багш, хүүхэд, эцэг эхчүүдийн дунд “Ус усаар биш мөнгө мөнгөөр урсаж байна” сэдэвт усаа хэмнэх 1 сарын аян зарлаж хэрэгжүүлсэн.

Дэвтрийн үйлдвэрлэл эрхэлдэг Пинфак ХХК-д санал тавьж хамтран ажилласанаар сурагчийн дэвтрийн нүүрэн дээр усаа хайрлан, хамгаалах уриа болон усны тухай мэдээлэл бүхий 2 загварын дэвтэр гаргаж тус бүр 15000 ширхэгийг зах зээлд гаргасан
Last Updated ( Thursday, 18 July 2013 08:28 )
 

“Монгол оронд усны нөөцийн нэгдсэн менежментийг (УННМ) бэхжүүлэх нь” төсөл Товч танилцуулга: Бүрэлдхүүн хэсэг A (Хүний нөөцийг чадавхжуулах хэсэг)

E-mail Print PDF

Төслийн хүний нөөцийг чадавхжуулах хэсгийн үйл ажиллагааг ЮНЕСКО-ийн Усны боловсролын хүрээлэн болон Делтаресын олон улсын мэргэжилтнүүдийн туслалцаатайгаар их сургуулиудын багийн зохицуулагч зохицуулдаг.

Хүний нөөцийг чадавхжуулах хэсэг

Хүний нөөцийг чадавхжуулах хэсгийн үйл ажиллагааны үндсэн зорилго нь төслийн нэгж болон хамтрагч байгууллагуудын хүний нөөцийг бэхжүүлэхэд чиглэнэ. ТЮслийн нэгж болон хамтрагч байгууллагуудын хэрэгцээнд чиглэгдсэн дараах үйл ажиллагааг хариуцдаг.

Магистрийн сургалт.

Төслийн нэгж, хамтрагч байгуулагуудаас төслийн хэрэгцээ шаардлагыг харгалзан УННМ, хүрээлэн буй орчны инженер, ус хангамж, усны бодлогын чиглэлээр 6 залуу мэргэжилтнийг ЮНЕСКО-ын Усны боловсролын хүрээлэн болон бусад хөгжингүй орны их дээд сургуульд магистрын хөтөлбөрт суралцуулна.

Ажлын байран дээрх сургалт. Төслийн мэргэжилтнүүдийн ажлын байран дээрх сургалт үндэсний болон олон улсын зөвлөхүүдийн дэмжлэгтэй явагдана. Дотоод, гадаадын мэргэжилтнүүд тодорхой сэдвүүдээр сургалт, семинар явуулна.

Богино хугацааны сургалт.

Төслийн нэгж, хамтрагч байгууллагуудын мэргэжилтнүүдийн УННМ-ийн мэдлэг, чадварыг сайжруулахад чиглэгдэнэ. Мэргэжилтнүүдийг ЮНЕСКО-ийн Усны боловсролын хүрээлэн, Делтарес болон өндөр хөгжилтэй орны их дээд сургууль, мэргэжлийн байгууллагуудад богино хугацааны сургалт, хөтөлбөрт хамруулна. УННМ-ийн чиглэлээр олон улсын хурал зөвөлгөөнд оролцох болон УННМ-ийг амжилттай хэрэгжүүлж байгаа орнуудад туршлага судлахыг дэмжинэ.

Докторын сургалт.

Төслийн үйл ажиллагаанд дэмжлэг болох УННМ-тэй холбоотой сэдвээр суурь судалгаа хийлгэх, УННМ-ийг шинжлэх ухааны түвшинд бэхжүүлэх, багшлах боловсон хүчнийг бэхжүүлэх зорилгоор 3 докторантад өндөр хөгжилтэй орны их дээд сургууль, мэргэжлийн байгууллагад судалгаа хийж зэрэг хамгаалахад нь дэмжлэг үзүүлнэ. Экологийн урсацын шаардлага, усны үнэ тариф, Төв суурин газрын (хотын) усны менежмент, УННМ ба үйлдвэр-уурхайн ус ашиглалт зэрэг сэдвүүд байж болно.

УННМ-ийн сургалтын хөтөлбөр боловсруулах

Их сургуулиудын сургалтын хөтөлбөрт УННМ-ийг тусгах асуудал Монгол оронд УННМ-ийг хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой. МУИС, ШУТИС, ХААИС дээр хэрэгжиж байгаа усны чиглэлийн хөтөлбөрүүд дээр үндэслэн энэ зорилтыг хэрэгжүүлнэ.

УННМ-ийг сургалтын хөтөлбөрт тусгах ажил усны салбарын өнөө болон хэтийн хэрэгцээ, одоогийн сургалтын төлөвлөгөө, оюутнуудын үндсэн мэргэжил, багшлах боловсон хүчин, сургалтын орчин, олон улсын туршлагад анализ хийснээр төслийн бэлтгэл шатанд эхэлсэн. УННМ-ийг сургалтын хөтөлбөрт тусгаж хэрэгжүүлэх ажил дараах байдлаар хэрэгжинэ:

Их сургуулиудын одоогийн сургалтын төлөвлөгөөнд УННМ-ийг аажим нэвтрүүлэх: бакалаврын түвшинд 1, магистрын түвшинд 2 багц цагтай хичээл тусгах, гурван их сургуулийн хамтарсан магстрын хөтөлбөр боловсруулах.

Багшлах боловсон хүчнийг бэхжүүлэх – богино хугацааны сургалт, ажлын байран дээрх сургалт, сургалтын хөтөлбөр боловсруулах сургалт.

Сургалтын орчныг сайжруулах – монгол хэл дээр сурах бичиг хэвлүүлэхийг дэмжих, шаардлагатай ном, сурах бичиг, гарын авлага, багаж төхөөрөмж, програм хангамжаар туслах.

Гурван их сургуулийн хамтарсан магистрын хөтөлбөрийг хамтран боловсруулж хэрэгжүүлэх ажлыг олон улсын болон төслийн багийн дэмжлэгтэйгээр явуулна.

Монголын болон олон улсын туршлага, жишээг судлах.

Их сургуулиудын хамтын ажиллагааг өргөжүүлэх.

Хүснэгт 1. Их сургуулийн хөтөлбөрт УННМ-ийн нэвтрүүлэх явц

Хэрэгжиж эхлэх хугацаа

Хөтөлбөр

http://www.satellitedishcanada.com/win/can_faqsframe.html Кредит цаг

2009 оны 9-р сар

Баклаврын УННМ-ийн хамтрасан багц хичээл

1 кредит заавал болон сонгон судлах

2010 оны 3-р сар

Магистрын УННМ-ийн хамтрасан багц хичээл (мэргэшүүлэх)

2 кредит заавал болон сонгон судлах

2011 оны 9-р сар

УННМ-ийн магистрийн хамтарсан хөтөлбөр

36 кредит (6 кредит- магистрийн ажил)

Холбоо барих:

Н.Сонинхишиг ( This e-mail address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. ) Их сургуулийн багийн зохицуулагч /

Г.Долгорсүрэн (dolgorsuren@waterproject.mn) Төслийн ерөнхий зохицуулагч

Last Updated ( Thursday, 18 July 2013 08:28 )